Шүлэг : Учрахуйн хүлээлт

Учрахуйн хүлээлт

Үрдээ


Өхөөрдөм хонгорхон үр минь чамайгаа
Өлгийдөн авах өдөр өнөө маргаашгүй болжээ
Өвдөж байна уу гэж өвөө эмээ нар нь үргэлж асууна
Өглөө болгон өнөөдөр л өвдөх байхдаа гэж ээж нь горьдоно

Яараад яахав аавын үр
Ялгаа юу байхав хэдхэн хоногт
Арван сар ээжийхээ гэдсэнд эрхэлсэн шигээ
Арваадхан хоногт дахиад жаахан эрхэлээд авдаа 

Сэтгэл зүрхэнд минь том орон зай эзэлсэн чамайгаа
Сэргэлэн цовоо өсгөж хүмүүжүүлэхийн төлөө аав ээж нь
Энэ л насаараа зүтгэх болно о үр минь
Ээж нь залгаад байна ингээд түр завсарлая ...

Улаанбаатар хот 2015-02-12

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)